ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХАД ДАЛАЙН ЗАХИРГАА ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Энэ сарын 20-27-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болсон Хөвсгөл нуурт живсэн "Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад машин техникийг илрүүлэх, байрлалын зураглал гаргах судалгаа, усчин аврагчдыг бэлтгэх дадлага сургалт нэгдсэн арга хэмжээг Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа дэмжиж ажиллалаа.

No description available.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яам болон Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд хамтарсан судалгаа, дадлага сургалтын арга хэмжээнд Далайн захиргаанаас ХБНГУ-д үйлдвэрлэсэн далайд аврах ажиллагаа явуулах зориулалттай 8,3 метрийн урттай тусгай тоноглол бүхий завиар техникийн дэмжлэг үзүүлэхээс гадна холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчдыг оролцуулсан юм.

ОХУ-ын Онцгой байдлын яам болон Байгалийн эрэн хайх, аврах отрядаас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг 300 метр хүртэл гүн усанд эрэн хайх ажиллагаа явуулах хүчин чадалтай эхолот болон усны дрон зэрэг тусгай зориулалтын багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нуурын гүнд живсэн машин техникийг илрүүлэх, байрлалыг тогтоох сургалт дадлагыг хийсэн.

Түүнчлэн ОХУ-ын мэргэжилтэн, багш нартай хамтран Онцгой байдлын алба хаагчдад гүний шумбалтын онолын болон дадлагын сургалтыг явуулсан нь цаашдаа Монгол Улс Хөвсгөл нуурт живсэн машин техникийг гаргах ажлыг бие даан гүйцэтгэхэд ихээхэн ач холбогдолтой болсныг оролцогчид үнэлж байлаа.

No description available.

 No description available.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх