Далайн захиргааныхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны хамт олон "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв. Тус газрын 20 гаруй ажилтан энэ сарын 6-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт Зүүн салааны эцэст байрлах "Энх мөнхийн байгаль” ТББ-ын ойжуулалтын талбайд 65 ширхэг шинэс хар мод суулгалаа.

Далайн захиргааныхан  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

 


Энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйн илэрхийлэл бөгөөд Монгол Улс Олон Улсын Далайн байгууллагын гишүүнээр элссэн оныг бэлгэдэн 2030 он хүртэл нийт 1996 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.
Далайн захиргааныхан мод суулгаад орхих биш усалгаа арчилгааг тогтмол хийж ургуулах ажлыг ч мөн давхар хариуцахаар тодорхой төлөвлөгөө хуваарь гаргаад байгаа аж.

Далайн захиргааныхан  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Далайн захиргааныхан  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх