Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг дагалдах хуулиудыг хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ

МАН-ын бүлэг хуралдаж дуусчээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. МАН-ын бүлэг гурван асуудал хэлэлцжээ. 

Нэгдүгээрт, Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг дагалдах хуулиуд

Хоёрдугаарт, цар тахлын хуулийн сунгах эсэх

Гуравдугаарт, төрийн албан хаагч нар гэрээгээр ажиллуулахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. 

Ерөнхий сайдын оруулж ирсэн Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг дагалдах хуулиудыг хэлэлцэхийг дэмжлээ. Ингэснээр тус хуулиуд энэ лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдлээ. 

Цар тахлын хуулийг 6 сараар сунгахыг дэмжлээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, он гарахаас өмнө УИХ-аар хэлэлцэж батална" гэлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх