АНУ-Д ХУВЬЦААНЫ ҮНЭ УНАЖ БАЙНА

 

Инфляцын түвшин 40 жилийн хугацаанд хүрч байгаагүй өндөр түвшинд байгаа энэ өдрүүдэд АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх томоохон аж ахуй нэгжүүдийн хувьцаа уналттай байгааг "Вашингтон Пост” онцлов.

 


Тухайлбал, тэргүүлэх 500 компанийн хувьцаа Мягмар гарагт 1.5% унасан бол "Nasdaq” индекс 2.6%, "Dow” 1.5% тус тус унасан үзүүлэлттэй байна. Тэргүүлэх 500 компаниудын дунд технологийн компаниудын хувьцаа түлхүү уналттай байгаагаас "Meta” (хуучин

Facebook) -ийн хувьцаа 4.4%, "Google” болон "Amazon” компанийн хувьцаа тус тус 2.5% унасан байна. Түүнчлэн "Goldman Sachs” компанийн 2021 оны ашиг өмнөх үетэй харьцуулахад 13% буурсан үзүүлэлттэй гарсантай холбоотойгоор тус компанийн хувьцаа 7%-ийн уналт үзүүлжээ.

Цар тахлын нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийн уналт болон сэргэлт, эрчим хүч, шатахуун, өргөн хэрэглээний үнийн өсөлт зэргээс хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал үргэлжилж байгаа бөгөөд цаашид хэрхэн өрнөхийг таамаглахад тун бэрх байна гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: Вашингтон Пост

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх