Багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал хоёрын зайг ойртуулахыг хүсэв

Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхорол боловсролын салбарын ажилтнуудтай уулзлаа. Тэрбээр өөрөө багш мэргэжилтэй хүн төдийгүй боловсрол, нийгмийн салбарт хуулийн олон төсөл санаачлан, батлуулсан туршлагатай хүн.

Багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал хоёрын зайг ойртуулахыг хүсэв

 Д.Оюунхорол уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн иргэдийн өнөөгийн амьдралтай танилцаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амьдрал сайхан боллоо гэж хэлж буй хүнтэй огт таарсангүй. Энэ удаа та бүхэн сонголтоо зөв хийж, саналаа идэвхтэй өгөөрэй хэмээн захиж байв. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөртэй танилцаж, уншсан багш нар нэр дэвшигчид уламжлах хүсэлттэй буйгаа дуулгасан.

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Рагчаасүрэнгийн хувьд орчин тойрны эцэг, эхчүүдээс худалч гэдэг үгийг олонтаа сонсох болсон гэнэ. Тиймээс удаан хугацаанд яригдсан ч төсөв нь бүтэхгүй байгаа цэцэрлэгийнхээ өргөтгөлийн асуудалд анхаарал хандуулж, цаашид Баянзүрх дүүргийн боловсролын салбарт ажиллагсадын ачааллыг бууруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарахыг хүссэн. Уулзалтад багш эхнэрийнхээ өмнөөс үгээ хэлэхээр ирсэн залуу байсан нь эмэгтэй багш нарт ихэд таалагдсан. Түүний хувьд ч гэсэн эхнэрийнхээ ажлын ачааллыг багасгаж, хүүхэд нь ангидаа маш олуулаа хүмүүждэгийг мэдэх учраас энэ тоог цөөлөх боломжийг судалж өгөөрэй хэмээн захьсан.

Сонгосон мэргэжлийнхээ дагуу олны хүүхдийн боловсролд анхаарч буй багш нарын ард сайхан сэтгэлтэй, тэвчээртэй халамжтай гэр бүлүүд байгаа гэдэгт нь итгэж буйгаа нэр дэвшигч Д.Оюунхорол хэлж, "боловсрол, эрүүл мэндийн салбар бол аль ч нийгмийн шаардлага. Монголын төр ард түмнийхээ эрүүл мэнд, боловсролыг хариуцах ёстой. Төр эдгээр салбарт татвар төлөгчдийн мөнгөнөөс хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх ёстой хэмээн Үндсэн хуульд ч заасан байгаа. Үүнийгээ төр хариуцлагатай гүйцэтгэж байна. Зарим тойрогт боловсролын салбарын бүтээн байгуулалт хийгдэхгүй байх тохиолдол бий. Үүнд тухайн тойргийн гишүүний үүрэг оролцоо, сэтгэл маш чухал байдаг” хэмээн тайлбарласан.

Мөн сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл суралцах орчин бүрдүүлэх, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, автомашины хурд сааруулагчтай болгох зэргээр Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан буйг танилцуулан цаашид анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжтэй болгон шийдэхээр тусгаад байна. Харин энэ салбарын багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулан ур чадвар, ажилласан жил, сурагчдын амжилтаас нь хамаардаг цалин хөлсөө, урамшууллын шинэ систем бий болгох, удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийг чадваржуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэргээр заагаад байгаа юм.

Нэр дэвшигч Д.Оюунхоролын уулзалтад оролцсон багш нарын хувьд хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал хоёрын зайг ойртуулах нь хамгийн чухал төдийгүй бидний ажиллах, хүүхдүүдийн суралцах орчин сайжруулах нь боловсролын салбарын хамгийн ихээр хүлээлт үүсгэж буй асуудал гэж байлаа. Тиймээс мөрийн хөтөлбөр нь амьдралд ойр, хөрсөнд бууж биелэлээ олохоор байгаад нь талархаж, цаасан дээрхээ бодитоор хэрэгжүүлээсэй хэмээн Д.Оюунхоролыг дэмжихээ илэрхийлсэн юм. Түүгээр ч зогсохгүй Д.Оюунхорол Завхан аймгаас сонгогдон ажиллахдаа 10 цэцэрлэг, долоон сургууль барих мөнгийг тойргийн төсөвтөө суулгаж, байнга анхаарал хандуулсаар ирсэн. Тиймээс орхигдоод байгаа дүүргийн багш нар туршлагатай хүнийг төрд илгээх нь чухал гэсэн юм. 

Багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал хоёрын зайг ойртуулахыг хүсэв

 

Багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал хоёрын зайг ойртуулахыг хүсэв

 

Багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал хоёрын зайг ойртуулахыг хүсэв

Нэр дэвшигч Д.Оюунхорол хэлж, "боловсрол, эрүүл мэндийн салбар бол аль ч нийгмийн шаардлага. Монголын төр ард түмнийхээ эрүүл мэнд, боловсролыг хариуцах ёстой. Төр эдгээр салбарт татвар төлөгчдийн мөнгөнөөс хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх ёстой хэмээн Үндсэн хуульд ч заасан байгаа. Үүнийгээ төр хариуцлагатай гүйцэтгэж байна. Зарим тойрогт боловсролын салбарын бүтээн байгуулалт хийгдэхгүй байх тохиолдол бий. Үүнд тухайн тойргийн гишүүний үүрэг оролцоо, сэтгэл маш чухал байдаг” хэмээн тайлбарласан.

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын сонгуулийн штабаас бэлтгэв


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх