Японы Ерөнхий сайд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох уу

Японы Ерөнхий сайд Фумио Кишида зургадугаар сарын сүүлчээр Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох талаар хэлэлцэж байна. Энэ тухай эх сурвалжаас иш татан NHK телевизийн суваг мэдээлэв.

Японы Ерөнхий сайд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох уу

 


Ийнхүү Ф.Кишида НАТО-гийн уулзалтад оролцсон Японы  анхны Ерөнхий сайд болж магадгүй байна. Үүний зэрэгцээ дээд хэмжээний уулзалтын үеэр тэрбээр Украин дахь цэргийн ажиллагаа төдийгүй Хятад, Хойд Солонгосын үйл ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна батлан ​​хамгаалах чадавхийг үндсээр нь бэхжүүлэх Японы төлөвлөгөөний талаар ярих бодолтой байна гэж NHK тэмдэглэв.

НАТО-гийн төр, засгийн тэргүүн нарын түвшний дараагийн уулзалт зургадугаар сарын 28-30-нд Испанийн Мадрид хотод болно. Түүнд оролцогчид шинэ стратегийн үзэл баримтлалыг баталж, эвслийг бэхжүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн аюулгүй байдлын салбарт үзүүлэх нөлөөг авч үзэх болно.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх