УЛИАСТАЙ СУМАНД АВТО ЗАМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМЫГ БАЙГУУЛЖЭЭ

УЛИАСТАЙ СУМАНД АВТО ЗАМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМЫГ БАЙГУУЛЖЭЭ

 Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Завхан, Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тэрбээр 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Донойн нисэх буудлын уулзвараас сумын төв хүртэлх 6.7 км хатуу хучилттай авто замын ажил, Улиастай сумын "Гудамж төсөл” -ийн хүрээнд хийгдсэн авто зам, гэрэлтүүлэг, явган хүний зам, гэрлэн дохио зэрэг ажлын бүтээн байгуулалттай танилцаж, холбогдох мэргэжилтнүүдтэй зарим асуудлаар санал солилцов.

Улиастай сумын "Гудамж төсөл”-ийг "Төгс зам” ХХК гүйцэтгэж, авто замын гэрэлтүүлэг, борооны усны шугам, авто замын гадна холбоо, инженерийн шугам сүлжээ хамгаалалт, гэрлэн дохио суурилуулах,  авто зам, явган хүний болон дугуйн замыг байгуулжээ. Тус компани нь инженер, техникийн ажилчдаа орон нутгаасаа шалгаруулан ажиллуулсанд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд  талархал илэрхийллээ.

Харин Доной нисэх буудлын уулзвараас сумын төв хүртэлх 6.7 км хатуу хучилттай авто замын зураг төслийг "Ар Си Эс” ХХК гаргаж, "Тэргүүн саруул зам” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж өнөөдрийн байдлаар асфальтбетон хучилтыг бүрэн хийж ашиглалтад оруулахад бэлэн болжээ. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх