Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана

Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм.


Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Замын гол ажил болох далан суурь бүтцийн гүйцэтгэл 70, нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна. Энэ оны аравдугаар сарын 30 гэхэд эхний 2 эгнээ бүхий хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буйг Ерөнхий сайдад холбогдох албаныхан танилцууллаа.

Ерөнхий сайд сар бүр Дарханы замын ажлын явцыг шалгана

 


Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын ажлыг 7 компани гүйцэтгэж байна. 4, 2, 3-р багцыг гүйцэтгэж буй БНХАУ-ын "Чайна-Жео Инженеринг” болон "Жунмэй Инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх