"ГАДААДЫН 25 БӨХ МОНГОЛ НААДАМД БАРИЛДАХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН"

Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүйн дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг:

"ГАДААДЫН 25 БӨХ МОНГОЛ НААДАМД БАРИЛДАХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛСЭН"

  Гадаадын 24-25 бөх барилдах хүсэлтээ урьдчилсан байдлаар ирүүлээд байна.

  • Тува 5
  • Халимаг 4
  • Буриад 4  
  • Өвөр Монголын 2 бөх хүсэлтээ ирүүлжээ. 

Баяр наадмын өдрүүдэд ямар нэгэн ялгаварлан гадуурхалт байх ёсгүй учир бид хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Тэдний ихэнх нь монгол туургатан буюу үндэсний бөхөөр хичээллэдэг мэргэжлийн бөхчүүд байгаа.

Мөн хэрэв бөхийн барилдааны 4,5 даваанд Дархан аварга зодог тайлах хүсэлт тавих юм бол алдрыг хүндэтгэн цолыг нь дуудаж, есөн хөхөлт цагаан туг тойрон зодгоо тайлан шавьдаа эсвэл үр хүүхдэдээ өвлөн үлдээх монгол бөхийн зан үйлийг анх удаа орчин цагт хийж МҮБХ-ноос хүндэтгэл үзүүлнэ

1024 бөхийн барилдаанд

  • Улсын арслангаас доош цолтой бөх түрүүлбэл Улсын аварга болно
  • Улсын арслан цолтой бөх түрүүлбэл даян аварга,
  • Улсын арслан цолтой бөх үзүүрлэвэл Улсын аварга тус тус болно.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд допингийн шинжилгээнд үндэслэж буюу шинжилгээнд бүдрээгүй бөхөд цолны батламж олгоно гэж байсан ч хуульд өөрчлөлт орж уламжлалт байдлаараа буюу 12-ны өдөр амжилт үзүүлсэн бүх бөхөд батламж, цолыг олгохоор болсон. Мэдээж допингийн шинжилгээг Тагнуул, Цагдаагийн байгууллагын хамтаар авах ба хэрэв допинг хэрэглэсэн нь нотлогдвол 14 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигтаа өөрчлөлт оруулж, цол хураах, дараагийн бөхөд нөхөн олгохоор болсон.

эх сурвалж www.gogo.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх