"Дээлтэй Монгол-2022" арга хэмжээний хөтөлбөр, танилцуулга

"Дээлтэй Монгол-2022" арга хэмжээний хөтөлбөр, танилцуулга

 

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, "Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11:40-20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд "Дээлтэй Монгол - 2022” наадам зохион байгуулагдана. 

Зорилго: Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

Ерөнхий зохион байгуулагч:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Дэмжигч байгууллага: 

Монгол Улсын Соёлын яам
Монголын Үндэсний Их сургууль

Хамтран зохион байгуулагч:

Монголын Аялал жуулчлалын холбоо
Монгол Костюмс ХХК
Дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх