Хотын дарга Х.Баянмөнх аваргад хүндэтгэл үзүүлжээ

Цар тахлын улмаас хоёр жил Үндэсний баяр наадмаа цахимаар тэмдэглэсэн монголчууд 2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Хотын дарга Х.Баянмөнх аваргад хүндэтгэл үзүүлжээ

 

Хотын дарга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргад хүндэтгэл үзүүлжээ.

Түүнчлэн улсын харцага цолтой залуу хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж, шинэ АВАРГА, АРСЛАН төрсөн. 

Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нарт баяр хүргэж, амжилт хүслээ.

 Эх сурвалж Tsahiur.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх