"Наадмын нээлтийг орой хийе гэдэг. Нартай цагт түмнээ баярлуулах нь бидний ялгамж"

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулсан Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нээлтийн ёслолын ажиллагааны талаар ярилаа.

Тэрбээр, "Наадмын нээлт "Би хэн юм бэ? гэсэн асуултаас эхэлж байна. Би бол монгол хүн. Дээл малгайгаа өмссөн, энэ наадамд миний гэр бүл, худ ураг, хамаатан, найз нөхөд, нутаг зон олныхон бүгд ирсэн байна. Бид бол нэг үндэстэн түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг хэлэхийг зорилоо.

"Наадмын нээлтийг орой хийе гэдэг. Нартай цагт түмнээ баярлуулах нь бидний ялгамж"

 


Бид цаашид ёс суртахууныг яаж эрхэмлэн явах вэ, ёс зүйтэй яаж явах вэ гэсэн анхааруулгыг өгч, Д.Данзанравжаагийн сургаалийг оруулсан" гэв.

Хаалттай цэнгэлдэх хүрээлэнд нээлтийг хийе, орой үдэш хийвэл яасан юм бэ гэх хүмүүсийн шүүмжлэлд та юу гэж хэлэх вэ гэж найруулагч Н.Наранбаатараас асуухад "Бэрхшээл тооцохгүй энэ сайхан өдөр. Хүмүүс наадмын нээлтийг орой хийвэл яасан юм, дэлхийн стандартыг дагая гэдэг. Бидний ялгамж ердөө энэ шүү дээ. Нартай 11 цагт ард түмнээ баярлуулна гэдэг монгол наадмын нээлтийн ялгамж гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол бидний онцлог. Нарлаг Монголын наран дор учир зүйгээ олоод үзнэ гэдэг нь гайхамшиг байх. Шүүмжлэх нь тэр хүний эрх. Бүх юм таалагдах албагүй шүү дээ. Хамгийн гол нь түмэн олон маань таашаал авсан бол боллоо" гэжээ.

Эх сурвалж Ttsahiur.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх