Нийслэлийн тэргүүний өрх, тариаланчид шалгарлаа

Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй "Тэргүүний өрх гэр”-ийг НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран 27 дахь жилдээ шалгаруулж байна.

Нийслэлийн тэргүүний өрх, тариаланчид шалгарлаа

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Түүнчлэн Олон улсын Ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан "Алтан намар-ахмад тариаланч" уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд шалгарсан Нийслэлийн тэргүүний тариаланч есөн ахмадыг "Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагналаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө  "Ахмадуудаараа гоёсон, үгийг нь сонссон бахархалтай өдрүүд өнгөрч байна. Гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч хашаа хороондоо ногоо тарьж, залуучууддаа үлгэр дуурайл үзүүлж байгаа ахмадуудаараа бахархаж байна. Нийт тэргүүний өрх, ахмад буурлууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.
Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан А.Гомбо-Очир "Сэтгэгдэл маш өндөр байна. Ханьдаа, үр хүүхдүүддээ, бид хоёрыг дэмжиж буй бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье. Бид гоёлын, жимсний, эмийн ургамал гэхчлэн 40 гаруй төрлийн 400 орчим ургамал, мод тарьсан. Сүүлийн үед жимс, жимсгэнэ их тарьж байна” гэлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх