Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулав

 "Оны онцлох хүүхэд-2022” шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулав

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Оны онцлох хүүхэд” шагналын эздийг 30 дахь жилдээ шалгаруулав. 
Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2022 оны шилдэг хүүхдүүдэд батламж, гарын бэлэг гардууллаа. Тэрбээр хүүхдүүдийн хичээл зүтгэл, авьяас билиг, эр зоригоор бахархаж буйгаа илэрхийлээд хүсэл мөрөөдлийнхөө эзэн болж, илүү их амжилт гаргахыг ерөөлөө.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх