НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АРМИДА АЛИСЖАБАНА МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АРМИДА АЛИСЖАБАНА МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Төлөөлөгчид Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтад оролцох юм.

 Айлчлалын хүрээнд 3 дугаар сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж, Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, тэр дундаа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисстой явуулж буй хамтын ажиллагааны үр дүн цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс нь Монгол Улсын дэд бүтэц, зам, тээвэр, боомт, худалдааг хөнгөвчлөх зэрэг салбарт холбогдох яамдтай идэвхтэй хамтран ажиллаж байна.




Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх