Л.Энхрийлэн дэлхийн аваргын хос медальтан боллоо

Дохагийн татами Монголын жүдочдод хатуу байна. Гэхдээ Ё.Басхүү гайхалтай барилдаан үзүүлж, хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хос хүрэлтэн болсон нь бахдууштай. Ер нь хүрэл медаль гэдэг өөрөө үнэ цэнтэй. Аливаа тэмцээний аварга хийгээд мөнгөн медаль бол нэгэнт тодорсон тохиолдолд ойлгомжтой асуудал. Харин хүрэл медаль гэдэг хоосон хоцрох эсэхийг шийддэг болохоор тэр хэмжээгээр улаан шугамны наана цаадах зүйл болж хувирдаг. Үүнийг дусал хөлсний үнэ цэнийгмэддэг тамирчин, мэдэрдэг хөгжөөн дэмжигчид л ойлгоно.

Л.Энхрийлэн дэлхийн аваргын хос медальтан боллоо

 

 

Харин энэ удаагийн ДАШТ-ээс Л.Энхрийлэн бас хос хүрэл медальтан боллоо. Тэрбээр эхний барилдаандаа Шинэ Зеландын Куона Кристег цэвэр ялж шөвгийн 16 руу орсон. 2022 оны Ташкентийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Л.Энхрийлэн 1/8 шигшээд 2022 оны Европын аварга Израилийн Тимна Нельсон Левиг торгуулиар ялж шөвгийн наймд шалгарсан.Тэрбээр амсхийх ч завдалгүй шөвгийн наймд "Токио-2020" олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Жессика Климкайттай барилдаж, тун тэнцүүхэн зогсоо зайгүй ажиллагаатай болсон тус дуэльд манай бөх хүчтэй өрсөлдөгчөө торгуулиар ялсан юм.

Дохагийн ДАШТ-ий гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медалийн төлөө барилдахаар болж, хагас шигшээд ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын Криста Дэгүчитэй барилдсан. Тэд өнгөрсөн жилийн Ташкентийн дэлхийн аваргад шөвгийн 16-д таарахад манай бөх түүнийг ялж мулталж байсан. Тэгвэл Дэгүчи Дохад манай бөхөөс даагаа нэхэж цэвэр ялав.


Ингээд Л.Энхрийлэн Ташкентийн дэлхийн аваргад хүрлийн төлөө барилдаж ялж байсан БНСУ-ын Хүх Мимитэй дахин барилдаж, торгуулиар ялснаар Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Л. Энхрийлэн өнгөрсөн жилийн амжилтаа Дохад бататгаж 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

 

Л.Энхрийлэн Монголын цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь (Түүнээс өмнө нь Х.Цагаанбаатар, Д.Сумъяа, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, А.Басхүү энэхүү амжилтыг үзүүлсэн) тамирчин болж байна.


Эх сурвалж, Улаанбаатар /МОНЦАМЭ/ 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх