Мэргэжлийн байгууллагууд үерийн далангийн суваг, шуудууны ханыг өргөтгөх, хүчитгэх, нэмж далан босгох зэрэг ажлыг зохион байгуулж байна

Мэргэжлийн байгууллагууд үерийн далангийн суваг, шуудууны ханыг өргөтгөх, хүчитгэх, нэмж далан босгох зэрэг ажлыг зохион байгуулж байна

Улсын онцгой комиссын хурлын шийдвэрээр усанд автсан барилга байгууламжаас ус соруулах, үерийн далангийн суваг шуудууг өргөтгөх арга хэмжээнд шаардлагатай техникийг шуурхай дайчлан гаргаж, Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлж ажиллахыг БХЯ, ЭХЯ, БХБЯ, ЗТХЯ-нд, үерийн улмаас халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, болзошгүй халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг ЭМЯ, НОК-т тус тус үүрэг болгож, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Сэлбэ, Дунд гол дагуу хүндрэл үүссэн 8 газарт холбогдох мэргэжлийн байгууллагууд үерийн далангийн суваг, шуудууны ханыг өргөтгөх, хүчитгэх, нэмж далан босгох зэрэг ажлыг зохион байгуулж байна.
БЗД-ийн 25-р хороо Сэлбэ гол дагуу Онцгой байдлын байгууллага, БЗД-ийн ЗДТГ, ТҮК, Ус суваг удирдах газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний нийт 322 ажилтан, алба хаагч, 45 техник хэрэгсэлтэй 400 метр газар 150 метрийн өндөртэй далан босгон ажиллаж байна.
СБД-ийн "Улаанбаатар Буян” ХХК-ийн Сэлбэ гол дагуу Онцгой байдлын байгууллага, цагдаагийн байгууллага, дүүргийн ЗДТГ болон гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгжийн 295 ажилтан, албан хаагч, 41 техник хэрэгсэлтэй 450 метр талбайд 1.20 метр өндөртэй далан босгон ажиллаж байна.

Голын усны түвшин бага зэрэг буурсан боловч, өнөө шөнө бороо нэмж орох тул болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Орон сууц, барилга байгууламжийн В1 давхарт орсон ус, Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баянмонгол хорооллын нүхэн гарц зэрэг авто замын байгууламжид тогтсон усыг соруулах ажлыг зохион байгуулж байна.
БЗД-ийн 43-р хороо Натур орчмын 37 объектын 9 объектын усыг одоогоор соруулсан байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх