Үндэсний их баяр наадам Төрийн Есөн хөлт цагаан тугаа залснаар ёслол төгөлдөр эхэллээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн Есөн хөлт цагаан тугаа залснаар ёслол төгөлдөр эхэллээ.

Үндэсний их баяр наадам Төрийн Есөн хөлт цагаан тугаа залснаар ёслол төгөлдөр эхэллээ

 

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, наадамчин олондоо хандаж хэлсэн үгэндээ "Дэлхийд ганцхан монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, хүн төрөлхтний үнэт өв, монгол төрийн ой санамж, монгол үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн баталгаа билээ” хэмээгээд өв соёл, өвөг дээдэс, үүх түүхээрээ бахархан, "Үндэсний их баяр наадам”-аа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ, манай сайхан оронд морилон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2232, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг "Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дулам ажиллаж, "Эв мөнхийн тусгаар Монгол” нэрэн дор монголчуудын үнэт өв, түүх, соёл, эв нэгдлийг орчин цагийн урлагийн олон хэлбэрүүдээр дамжуулан зохион байгуулж, мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан 6000 гаруй уран бүтээлчид оролцлоо.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх