Үндэсний сурын харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 861, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний сурын харваанд улсын цолны болзол хангасан харваачдад цол, бай шагналыг нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон тус хорооны улирдлагууд гардуулж баяр хүргэлээ.
 

Үндэсний сурын харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа

 

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхай холбооны харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн Сүрэнжав 40 сумнаас 37 онож түрүүлэн "Улсын мэргэн" цол хүртсэн бол Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Дорнод аймгийн харваачдын холбооны харваач, Аймгийн гарамгай харваач, спортын мастер Мэлсийн Бат-Орших 40 сумнаас 37 сум онож 2 дугаар байр эзэлж "Улсын гарамгай харваач", Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, "Халиун өндөр" багийн харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Ойдовын Сүхбаатар 40 сумнаас 36 онож 3 дугаар байр эзлэн "Улсын гоц харваач" цол тус тус хүртлээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Бугат
сумын харьяат, Онцгой байдлын еренхий газрын "Аврагч" спорт хороо, Үндэсний сурын "Эрч клуб"-ын харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Болдбаатарын Ганбаатар
40 сумнаас 36 онож 4 дүгээр байрт орж
"Улсын онч харваач" цол, Дорнод аймгийн
Цагаан-Уул сумын харьяат, "Хас буу" сурын холбооны харваач, Аймгийн мэргэн, спортын
мастер Борын Зоригбаатар 40 сумнаас 36 онож 5 дугаар байрын болзол ханган "Улсын тод харваач" цол хүртлээ.
Эмэгтэй харваачдаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, "Мандалговь
хунс" ХХК, Цахиур багийн харваач, Монгол Улсын мэрган, спортын мастер Өрнөхийн
Хатанболор 40 сумнаас 38 онож түрүүлэн "Улсын даян мэргэн" цол хүртсэн бол Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Өвөрхангай аймгийн "Их Монголын
харвуул" харваачдын нэгдсэн холбооны "Их Эв" клубын харваач, Аймгийн тод харваач,
спортын дод мастер Энхболдын Биндэрьяа 40 сумнаас 37 онож 4 дүгээр байр эзэлж "Улсын онч харваач" цол, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, Аймгийн гарамгай харваач, спортын мастер Дашнямын Гэрэлмаа 40 сумнаас 37 онож 5 дугаар байр эзэлж, "Улсын тод харваач" цол хүртлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх