Төрт ёс, түүх уламжлал, өв соёлоороо гайхуулсан дэлгэр сайхан наадам болж өндөрлөлөө

Монгол төр улс өнөд оршихын их бэлгэдэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон Монгол наадмаа түмэн олон минь дээдэлж,наран ургахаас наран шингэх хүртэлх уудам нутагтаа ид хав, эрх сүр, төрт ёс, түүх уламжлал, өв соёлоороо гайхуулж,шинэ цолтонгууд мэндэлсэн дэлгэр сайхан наадам болж өндөрлөлөө.

 Төрт ёс, түүх уламжлал, өв соёлоороо гайхуулсан дэлгэр сайхан наадам болж өндөрлөлөө

 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг "ЭВ МӨНХИЙН ТУСГААР МОНГОЛ" хэмээх нэгдсэн агуулгын хүрээнд бэлтгэн толилуулж байгаа нь учиртай.
Дэлхий дахинаа улс төр, нийгэм, эдийн засаг, геополитикийн хямрал нүүрлэсэн хэвээр байгаа энэ цаг дор Монголчууд бид дотооддоо эв эеийг хичээж, Монголын хэмээх үнэт зүйлээ ямагт санаж, сэрж явах учиртай. Бидний энэ л үнэт зүйлсийн нэг нь Монгол наадам билээ.
МОНГОЛ НААДАМ НЬ МОНГОЛ ХҮН БҮРИЙН ТАРХИ, ЗҮРХЭНД ТУУРГА ТУСГААР УЛСЫН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ, ТӨРТ ЁС, ТҮҮХ, СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ, ЭРХТ АРДЫН ЭВ НЭГДЭЛ ХЭМЭЭХ САНАХ ОЙН ДАРХЛААГ ГҮН БАТ СУУЛГАЖ ӨГДӨГ ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд зохион байгуулсан салбар хороодууд болон үзэн соёрхсон наадамчин олон та бүхэндээ гүн талархсанаа илэрхийлье.
Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай !

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх