Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 22 албан хаагч тангараг өргөлөө

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 22 албан хаагч өнөөдөр /2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр/ Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр нар оролцож, тангаргаа өргөсөн албан хаагчдад баяр хүргэж,амжилт хүсэв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ "Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны гол бодлого зангиддаг салбарын албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, манлайлагч, үлгэр жишээ ажиллахыг захилаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх