хагас кокс түүхий эдийг "шахмал түлш" болгон хэрэглэвэл Улаанбаатарын утааны үнэртэх байдал 50 хувиар, харагдах байдал 70 хувиар буурна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177,5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас 132 мянган тонн хагас коксжих нүүрс авбал өвөл туршиж хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдэж, олны эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Тодруулбал,НИТХ-ийн хурлаар Нийслэлээс 500 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, түүгээр хөрөнгө оруулах төслүүдээ танилцуулсан.

хагас кокс түүхий эдийг "шахмал түлш" болгон хэрэглэвэл Улаанбаатарын утааны үнэртэх байдал 50 хувиар, харагдах байдал 70 хувиар буурна

 

Үүнээс 177,5 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжих нүүрсийг асаагуурын хамт худалдан авч, 45 хоногийн хугацаанд туршилт хийх гэх Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярьсан юм. Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 31-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

Хурлын үеэр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Ерөнхий сайд Эрчим хүчний сайдад даалгасан байна. Ингэхдээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26 мянган айл өрхөд 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хагас коксон шахмал түлшийг асаагчийн хамт нийлүүлэх тооцооллыг боловсруулжээ.

Мөн ирэх өвөл нийслэлчүүдэд турших түлшний чанарт 5 лаборатори туршилт хийсэн талаар бид өмнө нь мэдээлж байв. Уг шийдвэрийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар батлаагүй бөгөөд Засгийн газар дахин хэлэлцэх аж. Мөн тус ажлын тендэрийг нээлттэй зохион байгууллахаар төлөвлөжээ. Тэгвэл албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, тэрбумын өртөгөөр түлшний түүхийн эд солих туршилт хийж утааг бууруулах шаардлагатай гэж үзэж буй шалтгаануудыг дурдвал;

ҮҮНД: 

  • Одоо бидний хэрэглэж буй нийтлэг түүхий эдийг анх нэтрүүлэхдээ нийслэлийн утааг 30 хувь буурах зорилго тавьсан. Одоогоор энэ зорилтод хүрээд байгаа. Харин цаашид утаа үүнээс илүү буурах боломжгүй. Иймд хагас кокс түүхий эдийг шахмал түлш болгон хэрэглэвэл Улаанбаатарын утааны үнэртэх байдал 50 хувиар, харагдах байдал 70 хувиар буурах аж.
  • Нүүрсийг хагас кокс болгох явцад нүүрсний хорт бодис давирхай болж гадагшилдаг учир нүүрсэнд агуулагдах таван төрлийн бодис багасна.
  • Хагас коксыг шатаах буюу өндөр темпаратурт боловсруулдаг. Гэвч илчлэг нь одоогийн хэрэглэж буй шахмал түлштэй адилхан. Нэг удаад зургаан цаг асна.
  • Түүнчлэн иргэдийн дунд "бид өөрсдөө нүүрсээ гаргаж байж, буцаагаад худалдан авлаа” гэх шүүмж гарсан. Харин хагас коксыг боловсруулах үүлдвэр БНХАУ-д байдаг. Тус үүлдвэрийг Монголд барих боломтой ч хугацаа, санхүүжилтийн асуудал гарна.

эх сурвалж ISEE.MN

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх