Хагас коксжсон түлшийг НИСЭХ, ЯАРМАГ, ДАРХАНД туршина

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хагас коксжсон түлшийг НИСЭХ, ЯАРМАГ, ДАРХАНД туршина

 

Тэрбээр "Ирэх 2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна.

Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний системийн байгууллагуудад 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй. Гэхдээ цар тахал, Орос, Украины асуудлаас шалтгаалсан дэлхийн макро савлагааны дараа орлого тогтворжоогүй үед нэмэхээс болгоомжилж байна. Нэгдүгээр сарын 1-нээс үнэ нэмэх асуудлаар Засгийн газарт танилцуулга хийсэн ч түр харзнахаар болсон” гэв.

Мөн түүнчлэн хагас коксжсон түлшний талаар "Одоо 31,7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24500 тонн хагас кокс гэдэг бүтээгдэхүүн оруулж ирээд энэ өвөл 12-р сарын 15-ны хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан хотод туршилт хийнэ. Туршилтад орох байршлуудын тухайд урьдчилан туршилт хийж технологио эцэслээд их том алдаа хийхээсээ өмнө ямар ч байсан нүдээр үзье гэж байгаа. Намайг сайд болохоос өмнө хагас коксыг түлшээр нь оруулж ирэхээр гэрээ хийсэн байсан. Нэг тонных нь үнэ 2 сая гаран төгрөг буюу хэт өндөр байсан тул би итгэл үнэмшилгүй байгаагаа хэлээд нэг жил хойшлуулсан. Угаартаж буй асуудал дээр бүх зүйлийг төр хариуцна гэж байхгүй, иргэн бас өөрийнхөө амь насны төлөө санаа тавих ёстой" гэдэг тайлбар өглөө.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх