"ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ, АЖИЛЛАХ БОЛОМЖ" МЭДЭЭЛЛИЙН ҮЗЭСГЭЛЭН – ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,  Япон хэлний сургалтын байгууллагуудын холбоо хамтран зохион байгуулж буй  "Япон Улсад суралцах, ажиллах боломж" мэдээллийн үзэсгэлэн - өдөрлөг 2023 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймагт боллоо. Тус арга хэмжээний үеэр  ХХҮЕГ-ын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд, Япон Улсад ажиллах хүч илгээх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхжаргал нар гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар, иргэдэд танилцуулж, сонирхсон асуултад нь хариулж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллав. Түүнчлэн Япон Ул
сад Тусгай ур чадвартай ажиллах хүч илгээх үйл ажиллагааны талаар сурталчлан таниулах энэхүү мэдээллийн өдөрлөгт оролцсон   Дархан-Уул, Орхон аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнууд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч, төгсөгчид Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооны гишүүн байгууллага" Иши" , "Мандахуй” , "Ироха” япон хэлний сургалтын төвүүд болон "Номинзулсар” ХХК-ий мэргэжилтнүүдээс  Ур чадвартай ажилтан хэлний болон ур чадварын шалгалтад хэрхэн бэлтгэх мөн Япон Улсад Их дээд сургууль болон хэлний бэлтгэлд хамрагдах боломжийн талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх