БУЛГАН АЙМГИЙН АЛБАН ХААГЧИД ХХҮЕГ-Т ЗОЧИЛЛОО

Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд өнөөдөр  /2023 оны 10 дугаар сарын 13/  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт зочиллоо.  Уулзалт арга хэмжээний үеэр ХХҮЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл танилцуулга хийж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Мөн энэ үеэр ХХҮЕГ-ын газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд салбарын бодлогын хэрэгжилт, үр дүн. цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар мэдээлэл хийж, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн систем И-Жоб платформ болон хөдөлмөрийн ур чадварыг тодорхойлох профайлинг үйлчилгээний талаар зөвлөмж өгөх, чадавхижуулах сургалт явууллаа.   Дашрамд дурдахад энэ сарын 12-15-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулагдаж буй Булган аймгийн "Айрагны өдөр” нээлттэй өдөрлөгт 16 сум, нэг тосгоны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд ард иргэдэд үйл ажиллагааныхаа  мэдээллийг хүргэхээс гадна  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд өөрсдийн   үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээрээ оролцож байгаа  юм байна.           


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх