ХБХХТ-ийн хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

ХБХХТ-ийн хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дугаар хэсгийн сертификатын сургалтыг өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч нарыг хамруулан зохион байгуулж байна. Азийн Хөгжлийн Банкны "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж, ашиглалтад оруулаад байгаа билээ. Тус төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудын нэг нь тус сургалт юм.

Энэхүү сургалт нь хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зааварчлах, зөвлөх болон тэдний хамтын ажиллагааг дэмжих юм. Дадлага сургалт нь хүүхэд болон гэр бүл төвт аргыг ашиглан ҮОУА-ийн хүрээнд хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын эмчилгээний болон эмнэл зүйн сэтгэлгээ, шийдвэр гаргах практик ур чадварыг эзэмшүүлэх юм.



 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх