Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийн удирдах зөвлөл хуралдлаа

Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)-ийн удирдах зөвлөлийн 6 дахь удаагийн хурал 2023 оны 12-р сарын 5-ны өдөр болов.
Төслийн хүрээнд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах ажлын байрны дадлагажуулагч 66, үндэсний хэмжээнд ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэх сургагч багш 16, ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөц 37 хүнийг тус тус бэлтгэн гаргаад байна. Эдгээр хүний нөөц нь ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт, ААНБ-уудад нөлөөлөх семинарыг хамтран зохион байгуулах, ХБИ-ийг ажлын байран дээр нь дэмжих үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тус хуралд Төслийн удирдах зөвлөлийн гишүүд, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо. Хурлыг Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төслийн захирал С.Тунгалагтамир удирдан явуулав.
Тус хурлын үеэр 2023 оны 7-р сараас 2023 оны 12-р сар хүртэл хийсэн үйл ажиллагааны тайлан, 2024 оны 1-р сараас 2024 оны 6-р сар хүртэл хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх