''ХОВД АЖЛЫН БАЙР-2023'' ӨДӨРЛӨГӨӨР 181 ИРГЭН АЖИЛД ЗУУЧЛАГДЖЭЭ

''Ховд-Ажлын байр-2023'' хөдөлмөрийн яармаг өнөөдөр /2023 оны 10 дугаар сарын 17/ боллоо. Тус өдөрлөгөөр 62 ажил олгогчийн 543 сул ажлын байр зарлагдаж, 328 иргэн ажил горилогчийн анкет бөглөж, 181 иргэн шууд ажлын байранд зуучлагдсан байна. Энэ удаагийн арга хэмжээний үеэр олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд хамрагдсан бүлгүүдийн болон 2023 оны мэргэжил олгох оёдлын, эсгий урлалын сургалтанд хамрагдсан иргэдийн бүтээлийн үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болгожээ. Мөн "Жайка " Олон Улсын Байгууллагын Хөгжлийнн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн дарга Hisao Chiba, "Momade Виртуал" агентлагийн тэргүүн Л.Бадамцэцэг нар оролцогчдод онлайнаар мэдээлэл танилцуулга хийсэн байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх