ХБХХЕГ-ийн нэрэмжит туг Баянгол дүүргээр аяллаа

Тавдугаар сард Баянгол дүүрэгт ХБХХЕГ-ийн нэрэмжит тугыг аялуулан хүлээлгэн өгч, тодорхой чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл санал болгосон юм. Тэгвэл 10-р дугаар 12-ны өдөр ХБХХЕГ-ын туг аялуулах аяны удирдамжийн хүрээнд хийсэн ажлын тайлан болон тугийг ХБХХЕГ-ын мэргэжилтэн Д.Сонгохбаярт Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн болон бусад холбогдох албаныхан дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан тэдэнд тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх талаар нээлттэй уулзалт зохион байгууллаа.
           Баянгол дүүргийн хэмжээнд 5,800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оршин сууж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд тэгш оролцох, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажлууд зохион байгуулж ажилласан байна. Мөн Баянгол дүүргийн 1-34-р хорооны байрууд болон өрхийн эмнэлгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын шаардлага хангасан налуу замтай болгох ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарч, тэдэнд чиглэсэн арга хэмжээг сайжруулах зорилт тавьж байгаагаа онцолсон юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх