МУИС ярьдаг, сонсдог номын сантай болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУИС-тай 2018 оноос хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн. Хамтын ажиллагааны хүрээнд МУИС-д суралцаж буй 109 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагчдадаа зориулан тэгш хамруулах үйлчилгээг хүртээмжтэй болгох, сурах үйл ажиллагааг дэмжих, сургалтын орчин нөхцөлийг ээлтэй болгох зорилгоор ярьдаг, сонсдог ном бүхий өрөөг шинээр тохижуулан нээжээ. Энэхүү номын сан нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан аудио төхөөрөмж болон брайл номын булантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

"Ярьдаг, сонсдог номын сан”-гийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд нээлтэд МУИС-ийн захирал Д.Бадарч, Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал болон багш, МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх