"ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ (ICF)" -ЫГ ТАНИЛЦУУЛАХ ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО

ДЭМБ-ын санхүүжилт, ЭМЯ-ны захиалгаар сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг (2021-2026) хэрэгжүүлэх хүрээнд "Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал”-ыг (ICF) орчуулах, танилцуулах ажлыг ББСЗСМН амжилттай хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд ЭМЯ-д хүлээлгэж өглөө.

"ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ (ICF)" -ЫГ ТАНИЛЦУУЛАХ ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО

 

"Үйл ажиллагааны олон улсын ангилал” (ҮАОУА) гэх нэршлээр цаашид хэрэглэх зөвлөмжийг орчуулгын багийн зүгээс өгсөн. ҮАОУА-ийн орчуулга нь нийт 273 хуудас болсон бөгөөд 2008 оноос 2023 он хүртэлх шинэчлэгдсэн засваруудыг зүүлт хэлбэрээр оруулсан байна. 2023 оны 12 дугаар сард нийгэмлэгийн ажлын хэсэг Хонконгт зохион байгуулагдсан " ҮАОУА-ийг практикт хэрэглэх зөвлөмж: Олон улсын туршлага” конференц, воркшопт оролцсон бөгөөд 2023 оны 12 дугаар 20-ний өдөр "Үйл ажиллагааны олон улсын ангилал”-ыг танилцуулах, талуудын уулзалтыг Скай Плаза Бизнес төвийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус уулзалтад ЭМЯ, ХНХЯ, БШУЯ, АШУҮИС, ЭМХТ, ХБХХЕГ, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засахын эмч нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд, ИНБ/ТББ-уудын төлөөлөл 60 орчим оролцогчид оролцсон ба уулзалтыг нээж ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр нар үг хэлэв. Түүнчлэн чиглүүлэгчээр ЭМЯ-ны ТЗУГ-н мэргэжилтэн О.Энхзаяа ажиллалаа.
Уулзалтын эхний хэсэгт илтгэгч нар сэдвийн хүрээнд бэлдсэн илтгэлүүдээ танилцуулсан. Дараагийн хэсэгт олон салбарын төлөөллийг холимог хэлбэрээр 3 бүлэгт хувааж, цаашид ҮАОУА-ыг нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгуулав.

"ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ (ICF)" -ЫГ ТАНИЛЦУУЛАХ ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ БОЛЛОО

 

Нэгдүгээр бүлгийн чиглүүлэгчээр АШУҮИС-ийн багш Х.Ариунаа, хоёрдугаар бүлгийн чиглүүлэгчээр АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор Б.Янжинсүрэн, гуравдугаар бүлгийн чиглүүлэгчээр АШУҮИС-ийн багш, АУ-ны доктор Г.Намуун нар тус тус ажилласан . Бүлэг тус бүрээс гарсан төлөвлөгөөний үйл ажиллагааг дор багцлавал:
1- р бүлэг: 1. 2024-2025 онд "Үйл ажиллагааны олон улсын ангилал”-ыг танилцуулах, сурталчлах сургалтуудыг удирдлагын түвшинд яамд, хэрэгжүүлэгч агентлагуудад хэсэгчлэн бүлгээр зохион байгуулах
2. ҮАОУА-ийн үндсэн багцаас сонгон авч, судалгааны ажлыг эхлүүлэх
3. Салбар дундын ажлын хэсэг байгуулах, нэг сувгаар тус ангилалтай холбоотой хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл солилцдог байх
4. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр олон улсын зөвлөх урьж авчрах, стратеги төлөвлөгөө гаргах ажилд дэмжлэг хүсэх
2- р бүлэг: 1. Бүх түвшинд ҮАОУА-ыг танилцуулах сургалтуудыг эрчимтэй хийх
2. Эрүүл мэндийн мэдээллийн сүлжээнд тус ангиллыг нэгтгэх суурь ажлуудыг хийх
3. Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тус ангиллыг Монгол улсад нэвтрүүлэх гэсэн үйл ажиллагааг тусгах
3- р бүлэг: 1. Сургалт зохион байгуулах
2. Тархины харвалтын үндсэн багцийг Монгол улсад нэвтрүүлэх
3. ҮАОУА-ийг цахим хэлбэрээр ашиглах боломжийг нээх
4. Орон нутагт тус ангиллыг танилцуулах сургалтыг хуваар гарган, зохион байгуулах

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх