ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАНД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар салбарын шилдгүүдийг төрийн дээд шагнал одон, медалиар шагнасан.
Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр шагналаа гардлаа.  
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан хүмүүст Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр нар гардуулсан юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх