“Нийгмийн эрүүл мэндийн үндэс” сэдэвт мэргэшүүлэх сургалт дуусаж, НЭМҮТ болон МНЭММН-ийн хамтарсан сертификат гардан авлаа.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) болон #Монголын_нийгмийн_эрүүл_мэндийн_мэргэжилтнүүдийн_нийгэмлэг (МНЭММН)-ийн хамтарсан "Нийгмийн эрүүл мэндийн үндэс” сэдэвт мэргэшүүлэх 2 долоо хоногийн сургалт танхим болон цахим хэлбэрээр НЭМҮТ-ийн сургалтын танхимд 2024 оны 3 дугаар сарын 4-нөөс 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав.
Сургалтад өрх, сум дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтнүүд болон НЭМҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг 30 хүн хамрагдаж, НЭМҮТ болон МНЭММН-ийн хамтарсан Сертификат гардан авлаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх