ДЭМБ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ ЭМДЕГ-Т АЖИЛЛАЛАА

 
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, хэрэгжилт, үр дүнд судалгаа хийхээр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс Эрүүл мэндийн санхүүжилт, засаглал хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна.



Энэ хүрээнд ДЭМБ-ын НДББ-ийн Эрүүл мэндийн санхүүжилт ба засаглал хариуцсан мэргэжилтэн Фахди Дкими-ээр ахлуулсан мэргэжилтнүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хоёрдахь удаагаа ирж ажиллаж, судалгааны чиглэлээр танилцсан, цуглуулсан мэдээлэл дээр ажиллах, нэгтгэх, цаашдын чиглэлийг тодорхойлох асуудлаар ЭМДЕГ-ын удирдлага, холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдтэй уулзсан.



Уулзалтаар ЭМД-ын сангийн төсөв болон эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлж буй нэхэмжлэлийн хяналт түүний шалгуур үзүүлэлтүүдтэй танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
ДЭМБ-ын төлөөлөл Монгол Улсад ажиллах хугацаандаа нийслэлийн болон  хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн хэрэгжилттэй газар дээр нь танилцан тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдтэй санал солилцож, дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх