“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” хууль батлагдсантай холбогдуулан орон нутагт ажиллав

"Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай" хууль батлагдсантай холбогдуулан орон нутагт ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, хамт олны төлөөлөл Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй өнөөдөр (2024.02.23) уулзалт хийв. Хүрэлцэн ирсэн хүмүүст НЭМҮТ-ийн үйл ажиллагааны талбарын танилцуулга хийгдэж, цаашид мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх