УНТЭ: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Тайванийн Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгтэй хамтран "A new era of transnational collaboration in cardiothoracic medicine” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.



УНТЭ-ийн ерөнхий захирал, доктор Б.Хишигжаргал эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин хөгжиж буйг онцлоод "Тайванийн өндөр түвшний профессорууд манай эмнэлэгт ирж лекц уншиж, судалгааны ажлаа танилцуулж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн хувьд том боломж бөгөөд уг хурлаас шинэ мэдлэг, мэдлээлэл олж авч, түүнийгээ бататгаж, цаашид улам хөгжүүлэхийг хүсч байна” хэмээсэн юм.  



УНТЭ нь Тайванийн Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгтэй 2018 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд уушги, харшил, зүрх судасны мэс засал, ходоод гэдэсний дурангийн эмчилгээний чиглэлээр эмч, сувилагч, техникч, инженер зэрэг 20 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг Тайваньд сургасан бөгөөд жил бүр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх