Төрийн хүндэтгэлийн тоглолтод 500 гаруй уран бүтээлч оролцлоо

Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн тоглолт "МОНГОЛЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛ” нэртэйгээр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа.

Төрийн хүндэтгэлийн тоглолтод 500 гаруй уран бүтээлч оролцлоо


Төрийн хүндэтгэлийн тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн 500 гаруй уран бүтээлч оролцож, найруулагчаар Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Х.Хашхүү ажиллалаа.
Төрийн хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ "Монгол хэмээх нэрийг дэлхийн дайтад таниулан дархалж, дээлтэй түмэндээ сануулан сэрээж, он цагийн сударт тамгалан үлдээж, үеийнүед омогшин бахархах, үр хойчис, үндэстэнээрээ ондоошин урагшлах ой санамжийн бичээс болсон монгол наадам эхэллээ.
Туурга тусгаар Монгол улс дэлхийн бусадорнуудтай эв найртайгаар зэрэгцэн оршиж буйнбаталгаа, үндэсний мөн чанараа хадгаланхамгаалж, хөгжин дэгжиж буйн илэрхийлэл болсоорирсэн төрт ёсны их баяр цэнгэл, түмэн олны итгэлүнэмшлийн уулзвар Монгол наадмын түрлэг эхэллээ. Монгол наадам бол монголчууд бидний туулсан замнал, бүтээсэн түүх, босгосон төр, байгуулсан улс гэр, өвлүүлж үлдээдэг өв соёл, үндэсний бахархалт үнэт зүйлсээ сэргээх, сэрээх дотоод итгэл үнэмшлийн их цэнгүүн билээ. "Монгол үндэстний итгэл үнэмшил” хэмээх энэхүү эрхэм нандин үнэт зүйлийг бидний тархи, зүрх, ой санамжид үеийн үед дархалж үлдээдэг зүйл бол Монгол наадам" хэмээгээд Алтан туурт хүлгүүдийнх нь шандас аргамагшиж, аварга хүчит бөхчүүдийн мэх уран, бяр даацтай, эрхий мэргэн харваачдын маань цэц ончтой, сум мэргэн байж, Монгол сайхан оронд минь энх, тунх, мөнх гурав хамт хурж, Монгол Улс хөх тэнгэрийн сүр хүчин дор хүчирхэгжин хөгжихийн ерөөл дэвшүүллээ

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх