“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР” ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР” ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

 

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, "Монгол Улсын Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос "Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Энэхүү цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцож байна.
Монгол төрийн минь далбаа өнө мөнхөд мандан бадраг.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх