Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний сурын харваанд шигшмэл 686 харваач цэц мэргэнээ сорьж байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын хана харваа, шагайн харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний сурын харваанд шигшмэл 686 харваач цэц мэргэнээ сорьж байна

 

Үндэсний сурын болон шагайн харвааны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан нар Бутаны хааны хамт оролцсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар дуут сум тавилаа.
Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг нийслэлийн нийт 686 харваач цэц мэргэнээ сорьж байгаа бол шагайн харваанд аймаг, нийслэл, Европын шагайны холбоо зэргээс 130 гаруй багийн, 1200 гаруй шагайн харваач оролцож байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх