Үндэсний шагайн харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний шагайн харваанд улсын цолны болзол хангасан харваачдад цол, бай шагналыг нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар гардуулж, баяр хүргэлээ.

Үндэсний шагайн  харвааны шилдгүүдэд улсын цол, бай шагналыг гардууллаа

 

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд тэмцээнд нийт 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Сундуйсүрэнгийн Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг тэргүүн байрт, Аймгийн Гоц мэргэн Дамдиндоржийн Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, "Алтан арвай” ХХК-ийн баг Дэд байрт, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн "Номт Даншиг Хеттрик” группын баг Гутгаар байрт, Монгол Улсын Мэргэн Ц.Цэнд ахлагчтай Төв аймгийн Бүрэн сумын баг Дөтгөөр байрт тус шалгарлаа. Харин Монгол Улсын Гарамгай мэргэн Чойжилын Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймаг, Алтанговь транс ХХК-ийн баг, Аймгийн гоц мэргэн Дагвасамбуугийн Чинцогт ахлагчтай Дорноговь аймаг,” Их говь энержи”ХХК-ийн баг, Монгол Улсын Мэргэн Лхагважавын Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймаг, Шонхор баг, Монгол Улсын Мэргэн Гончигдоржийн Наранбат ахлагчтай Өвөрхангай аймаг, "Гуа Орд” ХХК-ийн баг тус тус шагналт байрт шалгарлаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх