Даян аварга Н.Батсуурь Улсын Дархан аварга цолны болзол хангаж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Даян аварга Н.Батсуурь Улсын Дархан аварга цолны болзол хангаж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ

Даян аварга Н.Батсуурь Улсын Дархан аварга цолны болзол хангаж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ

 


Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Сүлд” спорт хороо, "Бөх билэгт” дэвжээний бөх Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Алдар” спорт хороо, "Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Төрбатын Довчинсэмбээ,
Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, "Алдар” спорт хороо, "Ховд” дэвжээний бөх Галбадрахын Дармаажанцан,
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, "Алдар” спорт хороо, "Таван хан” дэвжээний бөх Даваадоржийн Төрболд,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Алдар” спорт хороо, "Завхан” дэвжээний бөх Мөнхцэнгэлийн Амарсанаа,
Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар” спорт хороо, "Увс нуур” дэвжээний бөх Лхагвасүрэнгийн Энхсаруул нар тав давж "Улсын начин” цолны болзол хангасан бол Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, "Сүлд” спорт хороо, "Дүнжингарав” дэвжээний бөх Эрдэнэбилэгийн Ууганбаяр,
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, "Сүлд” спорт хороо, "Хантайшир” дэвжээний бөх Тогтох мэндийн Сайханжаргал нар зургаа давж "Улсын харцага” цол хүртлээ.
Мөн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд” спорт хороо, "Дүнжингарав” дэвжээний бөх Доржхандын Хүдэрбулга долоо давж, "Улсын заан” цол хүртлээ.

Даян аварга Н.Батсуурь Улсын Дархан аварга цолны болзол хангаж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ

 

Үндэсний бөхийн барилдааны 9-ийн даваанд Улсын арслан Б.Орхонбаяр, Даян аварга Н.Батсуурь нар үзүүр түрүү булаацалдсанаас Даян аварга Н.Батсуурь Дархан аваргын болзол хангалаа

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх