“Европын холбооноос гарах эсвэл үгүйг “Сэм авга” зааж болохгүй”

“Европын холбооноос гарах эсвэл үгүйг “Сэм авга” зааж болохгүй”

 

Лондон хотын захирагч Борис Жонсон ингэж мэдэгджээ. Ингээд зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг хоёр нүүр гаргаж байна хэмээн буруутгасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сард тус улсад айлчлах юм. Харин Их Британи улс Европын холбоонд үлдэх үү, гарах уу гэдгийг шийдэх санал асуулга зургадугаар сарын 23-нд болно. Санал асуулгаас өмнө хийж байгаа айлчлал нь Их Британи улсыг Европын холбооны бүтцэд үлдэх ёстой гэдгийг ятгах сануулах агуулгатай байх магадлалтай гэж Борис Жонсон үзэж, сонголтоо хийх эрх нь британичуудад байгаа гэдгийг Daily Telegraph-д илэрхийлжээ.

Их Британид одоо засгийн эрх барьж байгаа Консерватив намын нэр хүндтэй улстөрч Лондон хотын захирагч Борис Жонсон Их Британи улс Евродын холбооноос гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх