Б.Амарсайхан АН-д гомдсон уу?

Б.Амарсайхан АН-д гомдсон уу?

Өнгөрсөн сонгуулиар АН-ын сонгуулийн сурталчилгааны гол мессежийг ард түмэнд хүргэсэн жүжигчин Б.Амарсайхан "Би юу хийчихэв ээ” хэмээн дахин гарч ирлээ. Үүнээс нь болоод түүнийг МАН-д ажиллаж байна гэх буюу эсвэл Х.Баттулгын захиалгаар ажиллалаа гэж хардлага цахим орчноор дүүрэн явж байна. Бас түүнийг зөв зүйл хийлээ гэж дэмжигсэд ч байна. "Херо энтэртаймент”-ын уран бүтээлчид дөрөвдүгээр сарын 26-нд хэвлэлийн хурал хийж, "Амраагийн оролцсон рекламыг МАН-ын захиалгара хийсэн” гэсэн бол МАН-ынхан манай захиалга биш хэмээн мэдэгдэж байна. Ингээд чухам хэний захиалгат реклам байсан бэ гэдэг нь тодорхойгүй байхад жүжигчин Б.Амарсайхан зодуулж гэмтэл авлаа гэдэг бараан мэдээ цацагдаж байна. Хэн түүнийг ямар учир шалтгааны улмаас зодсон, хэн зодуулсан гэдгийг хууль хяналтынхан тогтооно гэж найдъя. Б.Амарсайхан жүжигчин хүн. Түүнийг сурталчилгаанд тоглолоо, оролцлоо гээд буруутгах эрх хэнд ч байхгүй.

Албан бус мэдээллээр бол АН 2012, 2013 оны сонгуулиар жүжигчин Б.Амарсайхантай хамтарч ажиллахдаа амласан зүйлээ биелүүлээгүй гэх. Засгийн эрх авчихвал уран бүтээл хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн амлалт цаасан дээр үлдэж, үүнээс болоод зарим уран бүтээлч орон байраа зарахад хүрсэн, түүнчлэн амлалтаа биелүүлээч гэдэг захиаг ч эрх мэдэлтэй улсуудад очиж байсан зэрэг мэдээлэл нэлээд эртнээс яригдаж байсан билээ. Тиймээс Монголын жүжигчид Холливудад гарах замыг түүчээлсэн жүжигчин Амраа АН-д гомдсон уу гэдэг асуултад өгсөн хариу нь "Би юу хийчихэв ээ” гэдэг бичлэг юм болов уу?
ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх