Швейцарьт дэлхийн хамгийн урт туннелийг барилаа

Швейцарь дэлхийн хамгийн урт туннель барьснаа зургадугаар сарын 1-нд албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслолд Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Италийн Ерөнхий сайд Маттео Ренцинар уригдан оролцжээ.

11 тэрбум еврогийн өртөгтэй, 57 км урт Сен Готардын төмөр замын энэ туннель нь Альпийн уулсаар аялах хугацааг багасгаж, хойд зүгийн Ротердам хотыг өмнөдийн Генуя хоттой холбосон Европын хамгийн ашиглалттай замуудын нэг болно гэж Financial Times тэмдэглэсэн байна. Энэ замаар зорчигч тээврийн галт тэрэг 250 км/цаг, ачааны галт тэрэг 160 км/цагийн хурдтайгаар зорчих боломжтой аж. Туннелийг энэ оны арванхоёрдугаар сараас ашиглаж эхэлнэ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх