Гүзээлзгэнэ авах бол шошгыг нь шалгаарай


"Нийслэлийн гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг "Чандмань жимс”, "Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байгаа тул та бүхэн хаяг шошгыг харж худалдаж авна уу” гэсэн сэрэмжлүүлгийг гүзээлзгэнэ тариалдаг "Ногоон сор” болон "Чандмань жимс” ХХК-иас иргэдэд зориулан гаргажээ. Тэдгээр компанийн нэрийг барин гадуур, гар дээрээс худалдаалж буй гүзээлзгэнийг урд хөршөөс оруулж ирсэн бөгөөд хаана тариалсан, ямар бордоо хэрэглэсэн, хадгалалтын хугацаа тодорхойгүй, ямар нэг шинжилгээ, эрүүл ахуйн баталгаажилт хийгдээгүй жимс тул худалдаж авахдаа саван дээрх шошгыг нь шалгахыг анхааруулж байна.

1. "Ногоон сор ХХК”-ийн хаяг шошготой гүзээлгэнэ

Гүзээлзгэнэ авах бол шошгыг нь шалгаарай

 



 

2. "Чандмань жимс” ХХК-ийн хаяг шошготой гүзээлзгэнэ.

Гүзээлзгэнэ авах бол шошгыг нь шалгаарай

 


 

3. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй гүзээлзгэнэ.

Гүзээлзгэнэ авах бол шошгыг нь шалгаарай

 

Гүзээлзгэнэ авах бол шошгыг нь шалгаарай

 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх