Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан байрууд таван хувийн хүүтэй зээлд хамрагдана


Засгийн газар өнгөрсөн баасан гаригт ээлжит бус хуралдаан хийж, "Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталсан байна. Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ипотекийн зээлийн журмын талаар НИТХ-ын дарга Д.Баттулга "Засгийн газар шийдвэр гаргасан. Гуравдугаар сарын 15-наас хэрэгжинэ. Гэр хороололд дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнаас авч ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргавал таван хувийн хүүтэй зээлд хамрагдана гэж заасан. Энэ бол том дэмжлэг” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТАМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан байрууд таван хувийн хүүтэй зээлд хамрагдана

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх