Сөүл хотын дарга “Хамтдаа замаа тавьж, хамтдаа урагшилцгаая” гэж уриаллаа

Сөүл хотын дарга Пак Вонсүн 2015 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалтад Солонгосын туршлагыг танилцуулан "Цор ганц эх дэлхийгээ аврах мөрөөдөл минь” сэдвээр илтгэл тавихаар Монгол Улсад айлчилж байжээ. Тэрээр Улаанбаатар хотын дарга болон нийслэлчүүдэд хандан захидал ирүүлжээ. Уг захидалдаа Сөүл хотын дарга "...Сөүл хотод айлчсан өөр олон орон, хотын холбогдох албаны хүмүүс "Сөүл хотыг өөрчилсөн нууц нь чухам юу вэ?” хэмээн асуух болгонд би "иргэд”, "иргэд бол эрчим хүч шүү дээ” гэж хариулдаг. Нуур руу шидсэн жижигхэн чулуу усны мандлыг долгилуулдагтай адил иргэдтэйгээ хамтарч хийсэн өчүүхэн жаахан үйл Сөүл хотод маш том давалгааг авч ирсэн юм.Сөүл хотын дарга “Хамтдаа замаа тавьж, хамтдаа урагшилцгаая” гэж уриаллаа

"Хэрэм босгосон нь мөхөж, зам гаргасан нь мандана” гэдэг мэргэн үгийн адил хүрээлэн буй орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийтээрээ тэмцэх эхлэл болж, түүгээр зогсохгүй зүүн хойт азийн эв найрамдал, эдийн засгийн хамтын ажиллагааны замаар хамт алхахын тулд Сөүл хот өөрсдийн арга туршлагаасаа харамгүй хуваалцах болно.
Улаанбаатар хот, Сөүл хотын ард иргэд бүгд аз жаргалаар бялхаж, нэгэн дэлхий дор ирээдүй хойч үеэ санаа зовох зүйлгүй амьдруулахын тулд бүгд сэтгэл зүрхнийхээ үүдийг, хэрэмнийхээ үүдийг нээн гадагш гарцгаая гэж уриалмаар байна. Хамтдаа замаа тавьж, хамтдаа урагшилцгаая” гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх