Эрээн хотын Олон улсын коллежийн багш, оюутнууд нэгдэн Орос, Монголын сургуулиудад хандив цуглуулав

Монгол, ОХУ-д цар тахал хурдан хугацаанд тархаад байгаа билээ. Энэхүү хүнд бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор энэ сарын 26-ны өдөр ӨМБИС-ийн Эрээн хотын Олон улсын коллежоос хандив цуглуулах ажиллагаа зохион байгуулаад байна. 

Энэ өдөр нийт 12,939 юань цуглуулжээ. Үүнээс оюутнууд 5,419 юань, багш ажилчид 7,520 юань хандивлан халуун сэтгэлийн гараа сунгалаа.

Хандивыг цар тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор коллежтой хамтын ажиллагаатай Монгол Улсын Үндэсний боловсролын их сургууль, Монгол Улсын Үндэсний хөдөө аж ахуйн их сургууль, Красноярскийн Үндэсний багшийн их сургуульд нэн даруй шилжүүлэхээр болсон байна.

Тус хандивын аянд оролцсон олон оюутны нэгэн төлөөлөл:

- Хятад улс 2020 оны эхээр тахлын эсрэг тэмцэж байх үед ОХУ, Монгол Улс их хэмжээний эд зүйлсийг хандивласан билээ. Манай улс цар тахалтай тэмцэх чиглэлээр гайхалтай үр дүнд хүрч чадсан. Монгол улс, ОХУ ч мөн тахлын хэцүү үеийг даван туулж байгаа тул бид бэрхшээлийн ард хамтдаа гарч чадна гэж сэтгэлийн дэм өгч, тусламжийн гараа сунгах учиртай. Тахалтай тэмцэж, гурван орны найрсаг харилцааг үргэлжлүүлнэ гэж хэллээ.

Эх сурвалж: xinhua.com

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх