22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ

Цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдсэн тул ХӨСҮТ-өөс өчигдөр ЭМЯ болон УОК-т хандаж, 22.00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох хүсэлт хүргүүлжээ. 


Хэрэв оройн цагаар хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээгээр буурна гэж ХӨСҮТ үзэж байгаа юм байна. Учир нь 22:00 цагаас хойш хөдзөлгөөн эрчимжэж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа учраас ийм санал гаргасан гэлээ. 
Хатуу хөл хориог 28 хоног хүртэлх хугацаагаар тавихыг хүссэн бөгөөд энэ асуудлыг УОК хуралдан шийдвэрлэж, Засгийн газарт уламжлах юм. УОК-ын хуралдааны тов одоогоор гараагүй байна. 
Есдүгээр сар гарснаас хойш хоногт бүртгэгдэж байгаа халдварын тоо 3900-гаас даваад байгаа билээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх