Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэл хийв. 

Монгол Улсад гадаадаас ирсэн иргэдээс омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдсэнийг 1-р сарын 7-ны өдөр мэдээлсэн. ХӨСҮТ-д вирусийн генийн дараалал тогтоох лабораторийг 2021 оны 12-р сард суурилуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Өнгөрсөн хугацааанд гадаадаас ирсэн болон дотоодод илэрсэн халдваруудад генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдлээ

 

Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн нь манай улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг харуулж байна. Манай эрдэмтдийн хийсэн тооцооллоор манай улсад IV давлагаа 1-р сарын сүүлчээс 2-р сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай ч ард иргэд та бүхэн айж сандрах хэрэггүй. Омикрон хувилбар хөнгөн шинж тэмдэгтэй явагдаж байна. 

Цар тахлын IV давлагаа томуугийн халдвартай зэрэгцэн дэгдэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд бид эхний ээлжинд хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй хүмүүс болон өндөр настнуудыг эрэмбэлэн эмнэлэгт хэвтүүлэх бодлого барина. Иргэд аль болох хүлээцтэй хандахыг уриалж байна.

Засгийн газар, УОК, ЭМЯ-наас аль болох хөл хорио тавихгүйгээр энэ давлагааг даван туулахаар хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давлагааг даван туулж чадна гэж бүрэн итгэлтэй байна гэлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх